Tennis Pet Flying Disc - Frisbee

28,000₮

ZEZE Tennis Pet Flying Disc

Теннис сэдэвтэй нисдэг таваг (Frisbee)


Нохойтойгоо гадаа салхилахдаа илүү идэвхтэй, хөгжилтэй тогломоор байна уу? Нохойн хазах зөн совинг дэмжиж, шидэж тоглоход хамгийн тохиромжтой нисдэг таваган тоглоом (frisbee) -г туршаад үзээрэй.


Байгалийн аюулгүй TPR материалаар хийгдсэн, амттан нуух тусгай ховилтой тул дөрвөн хөлт найзыг тань тоглоомд шууд дуртай болгоно.


♥︎ Амны хэлбэрт тохирсон хялбар дизайн: Нохойн эрүүний бүтэц, амны хэлбэрт нийцүүлэн хийсэн тул газраас эсвэл агаарт байхад нь зууж авахад маш хялбар.

♥︎ Амттан нуух тусгай ховилтой: Фрисбиний ирмэг дэх ховилд хуурай хоол болон амттан нуух боломжтой. Энэ нь тоглоомонд дургүй нохойн сонирхлыг ч шууд татаж, фрисбид сонирхолтой болгох шийдэл юм.

♥︎ Хүнсний зэрэглэлийн TPR материал : Нохойн шүд, амны хөндийг гэмтээхгүй зөөлөн хэрнээ өндөр уян хатан, бат бөх чанартай. Амьтны эрүүл мэндэд 100% аюулгүй.

♥︎Ус, хуурай газарт хоёуланд нь тоглох боломжтой: Усанд сорогддоггүй, живдэггүй материалаар хийгдсэн тул нуур, усанд хаяж тоглоход тохиромжтой. Бохирдсон үед угааж цэвэрлэхэд маш хялбар.

♥︎ Олон талт харилцан тоглоом: Харилцан тоглоом & Стресс тайлал: Нохойн хайгуул хийх, гүйх зөн совинг сэргээж, эзэнтэйгээ харилцах харилцааг бэхжүүлнэ.



ЯМАР НОХОЙД ТОХИРОМЖТОЙ ВЭ:

Жижиг, дунд биетэй үүлдрийн нохойд тохиромжтой.

(Гэхдээ хэт хүчтэй хаздаг том нохойд удаан хугацаагаар хараа хяналтгүйгээр өгөхийг зөвлөхгүй — материалын элэгдэл хурдасна)


Хэмжээ: L16 × W16 × H1.3 см

Материал: TPR, нэхмэл даавуу

Зориулалт: Харилцан тоглох, шидэж авах тоглоом


⚠︎ Энэ бол харилцан тоглох хэрэгсэл тул эзэн нь хамт байхад ашиглахыг зөвлөж байна. Гадаа тоглох үед нохойгоо хэт ядраахгүй байхыг анхаарна уу.

⚠︎ Даавуун материалтай хэсэг нь удаан хазуулах зориулалтгүй тул зөвхөн шүд цэвэрлэх, шидэх барих, харилцан тоглоход ашиглана уу.

⚠︎ Оёдол цоорч дотор материал гарах, урагдах, хазсанаас жижиг хог их гарах зэрэг тохиолдолд ашиглахаа даруй зогсооно уу.

⚠︎ Тоглоомын элэгдэл нь нохойны хэмжээ болон хазалтын хүчнээс хамаарна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл