Энэхүү "Дэнлүү" хэлбэрийн олсон тоглоом нь нохойн стрессийг тайлж, хөгжилтэй цагийг бэлэглэх болно! Дэнлүү хэлбэрийн бүрхүүлийг салгах боломжтой.
♥︎Шаржигнах чимээ: Тоглоомын доторх тусгай шаржигнадаг цаас нь нохойн сонирхлыг нь тасралтгүй татна.
♥︎Шүд цэвэрлэнэ: Чанартай, нягт сүлжсэн олсон бүтэц нь зажлах үед шүдний бохирдлыг байгалийн аргаар цэвэрлэнэ. Буйл, амны хөндийг гэмтээхгүй зөөлөн-хатуу тэнцвэртэй.
♥︎Уйдахаас сэргийлнэ: Уйдсан нохой гэр орон сүйтгэн тавилга хазахаас сэргийлж, дотоод стрессийг нь тайлна.
♥︎Салгадаг дизайн: Тоглоомын гадна бүрхүүлийг наалт (Velcro)-аар амархан салгаж эсвэл бэхэлж болно.
♥︎ Маш бат бөх: Чанга, нягт сүлжмэл тул хурц шүдэнд амархан эвдрэхгүй, удаан эдэлгээтэй.
♥︎ Барихад хялбар: Бариул дизайнтай тул хаа ч өлгөж хадгалах боломжтой, эзгүй болгохгүй.


Бүх үүлдрийн нохойд тохиромжтой.
(Гэхдээ хэт хүчтэй хаздаг том нохойд удаан хугацаагаар хараа хяналтгүйгээр өгөхийг зөвлөхгүй — материалын элэгдэл хурдасна)
Хэмжээ: 8 × 8 × 31 см
Материал: Зөөлөн даавуу, бат бөх сүлжмэл олс, шаржигнадаг цаас
Зориулалт: Шүдээр зажилах, татаж тоглох, стресс тайлах
⚠︎ Бүтээгдэхүүн гэмтвэл хэрэглээг зогсооно уу.
⚠︎ Нохойгоо тоглож байх үед нь анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
⚠︎ Тоглоомын элэгдэл нь нохойны хэмжээ болон хазалтын хүчнээс хамаарна.