♥︎ HEART FOOD ® Нохой, муурны хоол тэжээл ♥︎
HEART FOOD Mongolia дэлгүүр нь БНХАУ-ын гэрийн тэжээвэр амьтны хоол хүнсний Heart Food брэндийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагч юм. Бид Heart Food брэндийн Premium болон Super Premium чанарын бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-ын дотоод болон бусад улсын зах зээлд худалдаалагдаж буй үнээс хямдаар Монголынхоо нохой, муур сонирхон тэжээгч, үржүүлэгч та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.
Гэрийн тэжээвэр амьтны хоол хүнсний Heart Food (Xinliang) компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын гэрийн тэжээвэр амьтад болон спорт үүлдрийн нохдын хоол хүнсний тэргүүлэгч үйлдвэрлэгч юм.
2017 онд үйлдвэрлэлийн шугамаа шинэчилж жилд 100,000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн үйлдвэрийг Хөнан мужид ашиглалтанд оруулсан. Одоогоор нохой, муурны 100 орчим нэр төрлийн хоол, нэмэлт тэжээл болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
Heart Food нь БНХАУ-ын хамгийн орчин үеийн дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг бөгөөд үйлдвэрлэлийн процесс нь Америкийн Тэжээлийн Хяналтын Мэргэжилтнүүдийн Холбоо (Association of American Feed Control Officials - AAFCO)-ны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж баталгаажсан.
Мөн Олон Улсын "Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO-9001" болон "Хоол Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо ISO-22000"-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд бүтээгдэхүүн хөгжил, бүтээгдэхүүний чанарын хяналт, түүхий эдийн сонголт, түүхий эдийн шинжилгээ, үйлдвэрлэлийн явцын хяналт, эцсийн бүтээгдэхүүний хяналт шинжилгээ зэрэг үйлдвэрлэлийн бүхий л үе шатуудад уг стандартуудыг хатуу баримталж хэрэгжүүлсэнээр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон бусад үзүүлэлтүүдийг найдвартай, тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлдэг.
Бүтээгдэхүүний орц, түүхий эдийн сонголтдоо өндөр ач холбогдол өгч хамгийн сайныг сонгож ажилладаг бөгөөд органик орцууд болон микро элементүүдийг Нидерландын Royal DSM, бүх төрлийн уургийг Шинэ Зеландын Fonterra, амин дэм витаминуудийг Германы Bayer, лецитинийг АНУ-ын Cargill, бүх төрлийн шинэ махыг БНХАУ-ын махан бүтээгдэхүүний тэргүүлэгч Shuanghui группээс тус тус хүлээн авдаг.
Бельги Улсын Гентийн Их Сургууль (Ghent University), Бельгийн Шоу Нохойн Холбоо (Belgium Show Dog Association), Норвейгийн Нохойн Уралдааны Холбоо (Norwegian Dog Racing Association), Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Хүрээлэн (Chinese Academy of Agricultural Sciences), Хөнаны Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (Henan Agricultural University), Сичуанийн Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (Sichuan Agricultural University), болон БНХАУ-ын мэргэжлийн клуб, холбоодуудтай хамтарсан судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдэг нь БНХАУ-ын Чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангахаас гадна АНУ-ын Хүнс, Эмийн Удирдлагийн Агентлаг (Food and Drug Administration - FDA)-аар баталгаажиж, чанарын гэрчилгээг авсан.
Мөн түүнчлэн БНХАУ-ын Хөдөө Аж Ахуй, Хөдөө Орон Нутгийн Яам (Ministry of Agriculture and Rural Affairs)-ны зүгээс явуулсан бүтээгдэхүүний чанарын удирдлагын шалгалтанд 2 жил дараалан тэнцсэнээр гадаад улсад худалдаалах экспортын эрхээ авсан бөгөөд БНХАУ-аас гадна Хонг Конг, Сингапур, Малайз зэрэг Зүүн Өмнөд болон Дундад Азийн 10 гаруй улсад экспортлон худалдаалж байна.
HEART FOOD ® Хайртай амьтаддаа зориулан орц найрлагыг хичээнгүйлэн сонгож үйлдвэрлэв.
ХАЙР бол хариуцлага ♥︎
HEART FOOD ® SHOWROOM
▶︎ ХУД, 15-р хороо, Хансвилл хотхон, 101 байр, HEART FOOD Showroom (The One Center хуучинаар Home Plaza 2 / MINT - ийн баруун урд тал KFC арын байр)
Хүргэлтийн захиалга өгөх утас : 8604 5575
Цагийн хуваарь:
Даваа - Баасан, 11:00 - 20:00
Бямба, Ням, 11:00 - 17:00