HOME ONE Бүх насны нохдын хоол 20кг

195,000₮
Хүргэлттэй

HOME ONE All ages

Бүх насны нохойнд зориулсан нам температурт жигнэх технологиор үйлдвэрлэсэн ОНЦГОЙ (UNIQUE) АМТТАЙ өндөр чанарын хоол. HOME ONE цувралын экономи буюу хэмнэлттэй савалгаатай төрөл. Уургийн агууламж 20% тул өдөр тутамдаа ачаалал багатай, өндөр энерги шаардлагагүй бүх насны нохойнд тохиромжтой.


Нам температурт жигнэх технологи гэж юу вэ?

Бүтээгдэхүүний орцыг 80 градусын температурт 4 цаг жигнэн болгох энэхүү технологи нь өндөр температураас үүдэлтэй хүнсний исэлдэлтээс зайлсхийн, түүхий эдийн шим тэжээлийн алдагдлыг маш бага гаргадгаараа онцлогтой. Ингэснээр шим тэжээлийн идэвхижилийг илүү хадгалж ТЭЖЭЭЛЛЭГ, ЭРҮҮЛ, АМТТАЙ, ШИНГЭЭХЭД ХЯЛБАР хоолыг таны хайртай амьтанд зориулан үйлдвэрлэдэг.

 

Эрүүл мэндэд гарах 4 үр нөлөө:


♥︎ Гялалзсан эрүүл үс

Органик лецитин: Ханаагүй тосны хүчлээр баялаг тул арьсны цусны эргэлтийг сайжруулан хуурайшилтаас сэргийлж, арьс болон үсийг илүү эрүүл өнгөлөг байлгана


♥︎ Дархлааг сайжруулна

Хлорелла нунтаг: Бичил элемент, амин хүчил болон ханаагүй тосны хүчлээр баялаг тул нохойн дархлалын системийн үйл ажиллагааг дэмжинэ.


♥︎ Гэдэсний эрүүл мэндийг дэмжинэ

Фруктолигосахарид ба манноз олигосахарид: Гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, ашигтай бактерийг нэмэгдүүлэн, гэдэсний эрүүл мэндийг дэмждэг.


♥︎ Бат бөх яс - Яс, үе мөчний эрүүл мэндийг дэмжинэ

Хондроитин сульфат: Кальцийг үр дүнтэй нөхөж, яс болон үе мөчний хөгжлийг сайжруулж, нохойнд яс сийрэгжилтээс сэргийлж, ясыг илүү бат бөх болгодог.


ТҮҮХИЙ ЭДИЙН ОРЦ:

Үхрийн шинэ мах 28%, Тахианы шинэ мах 15%, Будаа 11%, Далайн гүний загасны мах 10%, Вандуйн нунтаг 7%, Буудайн гурил 6%, Тахианы өөх 5%, Үхрийн ясны нунтаг 5%, Хлорелла нунтаг 4.5%, Цөцгийн тос 2%, Далайн гүний загасны тос 2%

 

НЭМЭЛТҮҮД:

Лецитин 2%, Амин хүчил (L-Лизин, DL-Метионин, L-Треонин, L-Триптофан, L-Аргинин), Пребиотик (1000мг/кг, Фруктоолигосахарид, Манноз олигосахарид 1:1), Махчин загасны хондроитин (1000мг/кг), Байгалийн стероид сапонин (хүр хорхойгоос гаргаж авсан), Пробиотик (Bacillus subtilis, Хөрөнгө, Лактобацилли), Цогц органик бичил элементүүд (Метионин цайрын хелат, глицин төмрийн хелат, глицин зэсийн хелат, метионин манганы хелат, хөрөнгөний селен), Амин дэмүүд (Витамин А, Витамин В1, Витамин В2, Витамин В6, Витамин В12, Витамин С, Витамин D2, Натурал Витамин Е, Витамин К3) Холина хлорид, орегано тос.


 

Хадгалах нөхцөл: Хуурай, сэрүүн газарт 18 сар

Хэмжээ: 20кг (дотроо 5кг-аар савалсан савалгаатай)

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл