HOME ONE Puppy
Гөлөгний өсөлтийн үе шатанд нэн шаардлагатай шим тэжээлийг агуулсан, нам температурт жигнэх технологиор үйлдвэрлэсэн ОНЦГОЙ (UNIQUE) АМТТАЙ өндөр чанарын хоол. Ямааны сүүний органик кальцийн эх үүсвэр нь гөлөгний өсөлт хөгжил болон дархлааг дэмжинэ.
Хөлдөөн хатаасан (freeze dried) нэмэлт ширхэг:
♥︎Түүхий мах (цардуулгүй хүрэн төмстэй)
Нам температурт жигнэх технологи гэж юу вэ?
Бүтээгдэхүүний орцыг 80 градусын температурт 4 цаг жигнэн болгох энэхүү технологи нь өндөр температураас үүдэлтэй хүнсний исэлдэлтээс зайлсхийн, түүхий эдийн шим
тэжээлийн алдагдлыг маш бага гаргадгаараа онцлогтой. Ингэснээр шим тэжээлийн идэвхижилийг илүү хадгалж ТЭЖЭЭЛЛЭГ, ЭРҮҮЛ, АМТТАЙ, ШИНГЭЭХЭД ХЯЛБАР хоолыг таны хайртай амьтанд зориулан үйлдвэрлэж байна.
♥︎ Тархины хөгжлийг дэмжинэ
♥︎ Дархлааг сайжруулна
♥︎ Гэдэсний эрүүл мэндийг дэмжинэ
♥︎ Ясны хөгжлийг дэмжин эрч хүчээр хангана
ТҮҮХИЙ ЭДИЙН ОРЦ:
Үхрийн шинэ мах 19%, Далайн гүний загасны мах 17%, Тахианы шинэ мах 15%, Будаа 7%, Вандуйн нунтаг 7%, Ямааны ангир уураг 5%, Хлорелла гурил 4.5%, Тахианы өөх 4%, Лууван 3%, Хулуу 3%, Царгас (тэжээлийн ургамал) 3%, Шар сүүний уураг 3%, Тахианы плазмын уураг 3%, Цөцгийн тос 2%, Далайн гүний загасны тос 2%, Наргил модны самарын тос 1%.
НЭМЭЛТҮҮД:
Амин дэмүүд (Витамин А, Витамин В1, Витамин В2, Витамин В12, Витамин D3, Натурал Витамин Е, Витамин К3), Амин хүчил (L-Лизин, DL-Метионин, L-Треонин, L-Триптофан, L-Аргинин), Органик нийлмэл бичил элементүүд (Метионин цайрын хелат, глицин төмрийн хелат, глицин зэсийн хелат, метионин манганы хелат, хөрөнгөний селен), Кальцийн лактат 0.3%, Пребиотик 0.1% (Фруктоолигосахарид, Маннан олигосахарид), Акулын хондроитин, Юкканы ханд, Пробиотик 0.1% (Bacillus subtilis, Лактобацилли)
Хадгалах нөхцөл: Хуурай, сэрүүн газарт 18 сар
Хэмжээ: 1.5кг