LION Shampoo - Нохой, муурны шампунь (Хачиг бөөс устгах)

50,000₮

LION Flea & Tick Removal Shampoo -

Нохой, муурны шампунь (Хачиг, бөөс устгах)


(Цэнхэр) Японы LION брэндийн энэхүү шампунь нь нохой, мууранд зориулсан хачиг, бөөс устгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Фенотрин агуулсан тул паразитийг үр дүнтэй устгаж, арьсыг хамгаалан загатнааг багасгана. Мөн ургамлын гаралтай зөөлөн найрлагаар бохирдлыг цэвэрлэж, үсийг зөөлөн, гялалзсан болгоно.


♥︎ 100% ургамлын гаралтай цэвэрлэгч бодистой

♥︎ Сайн хөөсөрдөг, амархан зайлагддаг

♥︎ Бохирдол болон таагүй үнэрийг үр дүнтэй арилгана

♥︎ Зөөлөн цочирол өгөхгүй найрлага нь арьс үсийг зөөлөн, толигор болгоно.

♥︎ Сул хүчиллэг pH, өнгө оруулагч будаггүй

♥︎ 2 -in-1 (shampoon + conditionar) - тусдаа ангижруулагч хэрэглэх шаардлагагүй

♥︎ Амьтанд зориулсан эмчилгээний чанартай бүтээгдэхүүн (quasi-drug)


ЯМАР НОХОЙ, МУУРАНД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ ВЭ:

  • Бөөс, хачигтай нохой, муур
  • Гадаа их явдаг, паразит авах магадлалтай амьтан
  • Арьс загатнаж, тайван бус байгаа үед


ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

  1. Нохойныхоо үсийг самнаж, зангирсан хэсгийг задлана
  2. Бүлээн усаар бүх биеийг нь норгоно
  3. Шампуниас тохирох хэмжээг авч: Шууд түрхэх эсвэл усанд бага зэрэг шингэлж хэрэглэж болно
  4. Үсний ширхэгийн дагуу зөөлөн массажлан угаана
  5. Усаар сайтар зайлж шампунь үлдэгдэлгүй болгоно
  6. Алчуураар арчиж, шаардлагатай бол сэнсээр хатаана


АНХААРАХ ЗҮЙЛС

  • Нүд, ам, чихэнд оруулахаас зайлсхийх
  • Зөвхөн амьтанд хэрэглэнэ (хүний шампунь биш)
  • 3 сараас доош зулзаганд хэрэглэхгүй
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгалах


НАЙРЛАГА:

Water, cleaning agent (palm derived surfactants), ethanol, preservative (food additive), rinse ingredients, fragrance, pH adjuster, phenothrin (active ingredient)


Үнэр: Ногоон цэцгийн үнэр (Green floral scent)

Хэмжээ:

  • Савтай: 550 мл
  • Ууттай: 400 мл

Үйлдвэрлэсэн улс: Япон

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл