CARNIVORISM Гөлөгний хоол 15кг

165,000₮
Хүргэлттэй

CARNIVORISM Puppy (Гөлөгний хоол) 15кг

 

Ургамалын гаралтай уургийг нохой болон муур боловсруулах чадвар муу байдгаас хоол боловсруулах систем нь амархан эвгүйрхэх хандлагатай байдаг. Энэхүү бүтээгдэхүүнд шар буурцаг, рапс, эрдэнэ шиш болон бусад төрлийн ургамалын уургийн түүхий эд огт ашиглаагүй буюу үндсэндээ үр тарианы агууламжгүй бүтээгдэхүүн юм. 

Нийт уургийн 90-ээс дээш хувийг мах, өндөг болон сүүнээс гаргаж авсан нь нохой болон муурны мах идэх хүслийг хангана. Ингэснээр уургийн шингэцийг өндөр байлгах, үе мөч, ясыг бат бэх болгох, хоол боловсруулах системийн эрүүл байдлыг дэмжихээс гадна үсний гоо сайхныг сайжруулах нөлөөтэй.

 

ТҮҮХИЙ ЭДИЙН ОРЦ:

  • * Үхрийн мах;
  • * Нугасны мах;
  • * Гидролизжуулсан загасны уураг;
  • * Төмсний нунтаг;
  • * Үхрийн ясны нунтаг;
  • * Хулуу;
  • * Өндөгний шарны нунтаг;
  • * Тахианы өөх;
  • * Далайн загасны тос;
  • * Гидролизжуулсан тахианы нунтаг;
  • * Шар сүүний уураг;
  • * Царгас (2%);
  • * Шар айрагны хөрөнгө (2%);
  • * Маалингын тос;
  • * Тахианы плазмын уураг.

 

АМИН ДЭМ, ЭРДЭС БОДИСУУД:

  • * Лецитин;
  • * Фруктоолигосахарид (1000 мг/кг прибиотик);
  • * Кальцийн дигидроген фосфат;
  • * Цогц амин хүчилүүд (L-Лизин, DL-Метионин, L-Треонин, L-Аргинин);
  • * Цогц органик бичил элементүүд (Төмөр, Зэс, Цайр, Манган);
  • * Байгалийн стеройд Сапонин (Юкканаас гаргаж авсан);
  • * Холина Хлорид;
  • * Амин дэмүүд (Витамин А, Витамин В1, Рибофлавин, Пиридоксины гидрохлорид, Витамин В12, L - Аскорбины хүчил, Витамин D3, Натурал Витамин Е, Витамин K3);
  • * Пробиоток - Bacillus subtilis (1 × 10^5CFU/G);
  • * Хондройтин сульфат.

 

Эрүүл мэндэд гарах 4 үр нөлөө:

♥︎ Уураг болон өөх тосны хэмжээг шинжлэх ухааны үндэстэйгээр тохируулсан тул бие бялдарын хөгжлийг дэмжинэ;

♥︎ Кальци болон фосфорын хэмжээг шинжлэх ухааны үндэстэйгээр тохируулсан тул ясны эрүүл байдлыг дэмжинэ;

♥︎ Пробиотик, шар айрагны хөрөнгө, царгас болон прибиотик агуулсан тул хоол боловсруулах эрхтэнүүдийн эрүүл мэндийг дэмжинэ;

♥︎ Загасны тос болон лецитин агуулсан тул үсийг гялалзсан гоёмсог болгоно.

 

Пробиотик: Ашиггүй болон аюултай бактериудын өсөлтийг дарангуйлна.

Шар айрагны хөрөнгө: Хоол боловсруулах системийн дархлалыг нэмэгдүүлнэ.

Пребиотик: Гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлнэ.

Царгас (Medicago sativa L) : Хүнсний эслэгээр баялаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж эрүүл байдлыг дэмжинэ.

 

Хэмжээ: 15 кг

Савалгаа: Ууттай

Хадгалах нөхцөл: Хуурай, сэрүүн газарт 18 сар

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл