Trace elements (Бичил элементүүд)
Энэхүү бичил элементийн шахмал нь бодисын солилцоог зохицуулах, арьс болон биеийн эрүүл мэндийг хангах, дархлалын болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, биеийн эсийн өсөлт болон хуваагдалтыг дэмжих (цусны улаан эсийн төлжилтийг дэмжих, цус багадалтаас сэргийлэх) үйлчилгээтэй. Хоолыг илүү сайн боловсруулах, шингэлтийг нэмэгдүүлэх, бие бялдрын чийрэгжилт хөгжлийг сайжруулахад тусална.
Бичил элемент дутагдсаны шинж тэмдэг: Цус багадалт, тайван бус байдал, дархлаа буурах, өсөлт удаан, үс их унах, хуурай арьс, лазан, хоолны дуршил буурах (шороо, чулуу болон ялгадас идэх г.м)
Тахианы махны нунтагтай тул маш амттай :)
♥︎ Цайр: Үнэр амт ялгах чадвар сайжирна (ялгадас идэхгүй)
♥︎ Төмөр: Цус төлжилт, эрч хүч, энерги нэмэгдэнэ
♥︎ Зэс: Үс, хоншоор, завж, буйлны фегмент тодорно.
♥︎ Бусад: Булчин, ясны хөгжил, бодисын солилцоо сайжирна.
БАТАЛГААТ НАЙРЛАГА:
Манган (Manganese) 7.3-810mg; Зинк (Zinc) 16-700mg; Чийглэг < 12%; Кальци > 0.5%; Төмөр (Iron) 6.5-900mg; Зэс (Copper)9.2-800mg
ТҮҮХИЙ ЭДИЙН ОРЦ:
Глюкоз, Сүүний нунтаг, Тахианы махны нунтаг
НЭМЭЛТҮҮД:
Fructooligosaccharides, Calcium carbonate, Calcium lactate, Iron sulfate, Copper sulfate, Manganese sulfate, Zinc sulfate.
Хэрэглэх заавар: Шууд өгнө эсвэл буталж зориулалтын хоол, тараг, нойтон хоол болон бусад дуртай хоол хүнсэнд нь хольж өгч болно.
Өдөрт өгөх хэмжээ: Биеийн жинд тохирсон хэмжээгээр өгнө.
Хадгалах нөхцөл: Хуурай, сэрүүн газарт нарны тусгалаас хол 24 сар хадгална.
(Задалсны дараа удаан хадгалахгүй хэрэглэж дуусгах! Тагыг сайтар таглаж байх!)
Хэмжээ: 180ш (117гр)