ЛАБРАДОР РЕТРИВЕР | Labrador Retriever

2021-04-16 18:51
ЛАБРАДОР РЕТРИВЕР | Labrador Retriever

 

ГАРАЛ ҮҮСЭЛ | History

 

Лабрадорын богино, шигүү, цаг уурын өөрчлөлтөнд тэсвэртэй үс нь Хойд Атлантийн хүйтэн усанд сэлэхэд зохицсон байдаг. Тэдний бахим бөгөөд үзүүрлүүгээ нарийссан сүүлийг нь “ХАЛИУНЫ СҮҮЛ” хэмээн нэрлэдэг бөгөөд  усанд сэлэх үед маш хүчирхэг залуурын үүрэг гүйцэтгэдэг байна.

 

 

Английн Нохойн Холбоо 1903 онд Лабрадор Ретриверийг бие даасан үүлдэр хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд Америкийн Кеннел Клуб 1917 онд анхны Лабрадор Ретривер нохойг бүртгэжээ.

1991 оноос хойш 29 дахь жилдээ Америкын хамгийн дуртай үүлдрийн жагсаалтыг Лабрадор Ретривер тэргүүлсээр байна.

 

АРЧИЛГАА | Grooming

 

Лабрадор нь ус нэвтрүүлдэггүй, шигүү, давхар үстэй тул гуужилт их явагддаг. Үсийг эрүүл, цэвэр байлгахын тулд хааяа (occasionally) усанд оруулах ба хумсыг тогтмол авч, шүдийг байнга угааж байх хэрэгтэй.

 

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН | Exercise

 

Лабрадор нь оргилсон их эрч хүчтэй үүлдэр тул өдөр тутамд бэлтгэл сургуулилт шаардлагатай байдаг. Хангалттай дасгал хөдөлгөөн хийлгэдэггүй Лабрадорууд тавтиргүй, төвөгтэй зан авир үзүүлэх нь элбэг байдаг.

 

Апортонд гүйх болон усанд сэлэх нь тэдний хамгийн дуртай дасгал хөдөлгөөн бөгөөд авхаалж самбаа (agility), дуулгавар (obedience), мөр хөөх (tracking), тавцангаас усруу үсрэх (dock diving) зэрэг нохдын спортод өндөр амжилт гаргадаг.

 

СУРГАЛТ | Training

 

Биеийн хүчний чадамж болон энергийн түвшин өндөртэй тул аль болох эрт нийгэмшүүлж, сургах нь зайлшгүй чухал. 

 

7 долоо хоногтойгоос 4 сартайд нь олон хүмүүсийн дунд болон өөр өөр газруудад байлгаж сургах ба дуулгавартай байдлын буюу ерөнхий командуудын сургалтыг эхлэх шаардлагатай.

 

Түүнчлэн аврах ажиллагаа, хар тамхи болон тэсрэх бөмбөг илрүүлэх цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч хийх зэрэг чухал албанд маш олон Лабрадор ноход хүчин зүтгэж байна.

 

ЭРҮҮЛ МЭНД | Health

 

Лабрадор Ретривер нь ерөнхийдөө эрүүл чийрэг үүлдэр боловч хариуцлагатай үржүүлэг хийхийн тулд тохой болон түнхний гажиг (dysplasia), зүрхний өвчин, удамшлын миопати (булчингийн сулрал), торлог бүрхэвчний хатингаршил зэрэг нүдний өвчин байгаа эсэхийг шалгуулж баталгаажуулах шаардлагатай.

 

ХООЛЛОЛТ | Feeding

 

Лабрадорыг зориулалтын болон гэрийн арга (малын эмчийн зөвлөмжийн дагуу)-аар бэлтгэсэн сайн чанартай хоолоор насанд нь  (гөлөг, насанд хүрсэн, хөгшин) тохируулж хооллох хэрэгтэй.

 

Зарим Лабрадорууд жингийн илүүдэлд орох эрсдэлтэй байдаг тул биеийн жин болон калори зарцуулалтыг хянах шаардлагатай . Хэрэв жингийн тухайд санаа зовох зүйлс ажиглагдвал малын эмчтэй зөвлөх хэрэгтэй.

 

Эх сурвалж: Америкийн Кеннел Клуб ( American Kennel Club ) 

 

HEART FOOD - Санал болгох хоолны төрлүүд:

ГӨЛӨГ

Pet series - Дунд үүлдрийн гөлөгний хоол 10 кг

Home One - Дунд үүлдрийн гөлөгний хоол 10 кг
 

НАСАНД ХҮРСЭН НОХОЙ

Pet series - Гоёмсог үсний хоол 10 кг

Home One - Дунд үүлдрийн нохдын хоол 10 кг

Нome One  - Дунд үүлдрийн нохдын хоол (Бүх нас) 20 кг

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл